Увсын хөгжлийн төлөө хамтдаа

“Би бусдын үгийг аялдан дагаж, шударга бустай эвлэрсэн бол өнөөдөр аймгийн даргын орлогчоо хийгээд л амар жимэр байх байсан. Бусдын боломжийг булааж жаргадаггүйг сургасан аавынхаа ачаар өнөөдөр хүний эрхийг зөрчигчдийн эсрэг байр сууринд зогсож чадаж байна. Тойрон хүрээлэгчдийн тойрогт ашиг хонжоо горьдож, хүлээсэнд баригдалгүй хүний эрхийг дээдлэхийн төлөө тэмцэж байна.”