Онош эмнэлгийнхээ эмч эмнэлгийн ажилчид болон хэвтэн эмчлүүлэгчидтэй уулзлаа.

Онош эмнэлгийнхээ эмч эмнэлгийн ажилчид болон хэвтэн эмчлүүлэгчидтэй уулзлаа.

Онош эмнэлгийнхээ эмч эмнэлгийн ажилчид болон хэвтэн эмчлүүлэгчидтэй уулзлаа. Нийгмийн хариуцлагын хүрээнд #COVID -19 дэгдэлт хэлбэрээр гарах тохиолдолд Онош эмнэлэгтээ 90-100 орыг байршуулж эмнэлгээ бүрэн ашиглуулах боломжтой байна. (more…) Цааш нь

Өнөөдөр Монгол Улс тунхагласны баярын өдөр

🇲🇳🇲🇳🇲🇳 Өнөөдөр Монгол Улс тунхагласны баярын өдөр. Эдүгээгээс 95 жилийн өмнө Монгол Улс анхдугаар үндсэн хуулиа баталж эрх чөлөөгөө дархалж байжээ. Увс нутгийнхаа хөдөлмөрч бүтээлч, ажилч хичээнгүй ард иргэд та бүхэндээ Бүгд Найрамдах Монгол Ард Улс тунхагласны 95 жилийн ойн баярын мэндийг хүргэе! Цааш нь

МАНамаас гарах болсон үндэслэлийг доор дэлгэрэнгүй байдлаар сийрүүлэв.

1.Манай нам 2016 онд сонгуулийн үр дүнгээр олонх болж орон нутгийг удирдаж эхлэхдээ багаараа аймаг орон нутгийн хөгжил цэцэглэлтийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, иргэдээ ажилтай орлоготой болгох эрхэм зорилго тавьсан ч үүндээ хүрч чадсангүй. Аймгийн хэмжээнд өнөөдөр ажилгүйдэл, ядуурал жилээс жилд нэмэгдэж байна. Манай аймгийн удирдлагууд ажил хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүсийг халамжийн бодлого руу хөтөлж, ядуу байлгаж, түүгээр нь дамжуулж сонгуулийн санал авах башир арга хэрэглэх боллоо гэж харж байна. Үүнтэй хэрхэвч эвлэрэхгүй. Төрөлх орон нутагтаа хэний ч аавын хүү, ээжийн ... Цааш нь

Увсын удирдлагууд мөнгө, эрх мэдэлд бялуурч, харалган шийдвэр гаргаж байна.

-2016 онд Увс аймагт МАН олонх болж, засгийн эрх барьж байна. Өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд олонхын бүлэг ямар ажил хийв. Орон нутгийн болон улсын төсвөөр хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын зарим ажил чанарын шаардлага хангахгүй байгаа тухай мэдээлэл байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ? -Манай нам 2016 оны сонгуулийн үр дүнгээр ялалт байгуулж, орон нутгийг удирдаж байгаа ч ард иргэдийн хүлээлэлтэд хүрч ажиллаж чадсангүй. Бид томоохон зорилт тавьж, орж ирсэн ч үүнийгээ хийгээгүй. МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө бүх аймагт үйлдвэр ... Цааш нь

Dong-Hae Kim эмч Увс аймгийн Онош эмнэлэгт ажиллав.

Увс аймгийн Онош эмнэлэгт маань ажиллаж нүдний болор суулгах хагалгааг үнэ тѳлбѳргүй хийж олон хүнд харах мэлмий хайрлаад явсан  Африкийн Мавритани улсын нийслэл Ноукчот хотод Америк, Солонгос, Этиоп, болон Орон нутгийн эмч нартай үзлэг хийж байна. Тэд хамтдаа Сахарын цөлийг гэрэл гэгээтэй болгохоор ажиллаж байна.   Цааш нь

Увс аймгийн ҮЭ-ийн холбооноос зохион байгуулж буй цуглаанд оролцож санал бодлоо солилцлоо.

Иргэд НД-ын шимтгэлийн нэмэгдэл хүндээр тусаж буй талаар болон Цахилгаан эрчим хүч , Бензин шатахуун ,тѳсѳл хѳтѳлбѳр тендер,тѳрийн захиргааны болон тѳрийн үйлчигээний байгууллагын удирдах албан тушаалтаны хүнд суртал нэмэгдсэн талаар ихээр ярьж байна. Статистик мэдээгээр Увс аймагт Тѳр,хувийн хэвшилд ажиллаж НД-ын шимтгэл тѳлж буй 32700 хѳдѳлмѳрийн хүн байна . Цааш нь

Аавгүйгээр ѳнгѳрүүлсэн 7-намрын #Бодрол 🇲🇳

Нарны илч буурч, Уулын толгойд цас унах намрын нэгэн уйтай ѳдѳр аав минь бурхны оронд дэвшээд 7- н намрыг үджээ. Аав минь Миний хүү шударга үнэн үгийг хүмүүст нүүрэн дээр нь хэлж худал хулгайгаас хол байж олон түмэнд тусыг үйлдэж аливаа хүнийг нэр алдар , албан тушаалтай байхад нь биш хүнд хэцүү цагт нь дэргэд нь байж туслаж дэмжиж явахыг захидаг байсныг эргэн санахад сайхан байна аа. Миний аавгүйгээр үдсэн 7-жилийн уналт босолт ,тэмцэл найз нѳхѳд, журмын нѳхдийн урвалт шарвалт, басамжлал ... Цааш нь

Сэрцгээ Залуусаа Сэрцгээ

Увс аймгийн МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны 1000 - залуучуудын чуулганд оролцож буй залуучуудад хүргэх уриалгаӨнөөдөр Увс аймагт 5 олигарх гэр бүл(102 Тэрбумын тендер) улсын төсвийн болон орон нутгийн тѳсвийг хуваан эзэмшиж байна. Увс нуурын эрэг дээр очиж нэг удаа хоол идэж, хог цэвэрлэж, бусдын сонгуулийн шоу болох биш, төрд шургалсан луйварчдыг шахан зайлуулах МАН -ыг шинэчлэхийг уриалж байна аа. Та бүхний үнэт зүйл тань эрх чөлөө байх ёстой. Залуучууд та бүхэн хэн нэгэн олигархийн урдаа барьдаг бамбай болох ... Цааш нь

Ц.Батболд: Эрх мэдэлтнүүд Увс аймагт төсөвлөгдөж буй мөнгийг үрэн таран хийж байна

Увс аймагт үүссэн нөхцөл байдал болон "Увсын хөгжлийн төлөө хамтдаа" иргэдээ сонсох цуглааны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Батболд "Увс аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд хэл аманд орон, чичлүүлэн байж хамгийн их төсвийг жилийн жилд авч ирсэн. 2018 онд 40 орчим тэрбум, 2019 онд 51 тэрбум төгрөгийг Улсын төсөвт суулгасан байна. Гэтэл 2018 онд 40 тэрбумын 18 тэрбум нь зарцуулагдсан. Үлдсэн 34 тэрбум төгрөг нь хаачив.  Аймгийн хэмжээнд 2017 онд хорт хавдрын өвчлөл 72 гарч, 2018 оны эхний есөн сарын байдлаар 126 болж өссөн ... Цааш нь

Ц.Батболд: Засаг даргын хийж буй хууль бус үйл ажиллагаанаас Увс аймаг эзэнгүй боллоо

"Засаг даргын хийж буй хууль бус үйл ажиллагаанаас болж аймаг, орон нутаг эзэнгүй боллоо. Аймгийн намын мөрийн хөтөлбөрт тусгасан ажил үүргээ, ажил болгож эхлүүлээгүй. Төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээ хаалттай, дутуу, дулимаг, цөөхөн хүмүүсийн эрх ашигт үйлчилдэг болсон. Мөн ах, дүү, найз нөхөд, тойрон хүрээлэгчдийн томилгоо хэрээс хэтэрч, ажлаа хийж байгаа эгэл жирийн төрийн албан хаагчдыг дарамтлах, шахалт үзүүлэх байдал илт нэмэгдээд байна. Засаг дарга Д.Батсайхан нь Эрүүгийн хуулийн 262 дугаар зүйл анги буюу өршөөлд хамрагдахгүй зүйл ангиар шүүхээс шийтгэгдэж байсан. Тэрбээр Увсын иргэдийн төлөөлөгчдийн ... Цааш нь
« Previous PageNext Page »