Мөрийн хөтөлбөр

1.Увсчууд бид оюуны өндөр чадамжтай, алсын хараатай, эр зоригтой, Монгол төрийг удирдаж явсан түүхтэй аугаа их ард түмэн билээ. Өвөг дээдсээс та бидэнд уудам тэнүүн нутаг, Ал тайн Их уулс, Ханхөхий, Алтан Хөхий, Хархираа Түргэний уулс, Чандмань Улаан уул болон Увс, Хяргас, Үүрэг, Ачит нууруудын авшиг, ерөөл шингэсэн газар нутагтай, арвин их хөрөнгө, уүх түүх, соёл уламжпал өвлөгдөн ирсэн. Тийм болохоор дэлхийн аль ч гүрний ард түмнээс илүү баян тансаг, аз жаргалтай, амар тайван, эрүүл саруул амьдрах бүрэн боломжтой билээ.

2.Бид хувь заяаныхаа эзэн нь байж хойч үедээ баталгаатай ирээдүйг бүтээн өгөх, ахмад буурлуудаа дутагдаж гачигдах зүйлгүй, сэтгэл санааг нь амар амгалан байлгах, иргэн бүрийг баталгаатай ажлын байртай, орлогын найдвартай эх үүсвэртэй болгох, улс төр, нийгэм эдийн засгийн цогц бодлого боловсруулан хэрэгжүүлж Монгол орноо өнөөгийн нийгмийн тогтолцооны гажуудлаас гаргаж, хөгжилтэй орны түвшинд аваачих үүрэгтэй.

3.Увсын ард түмэн төрдөө итгэх итгэлээ сэргээхийн тулд тогтвортойгоор засаглаж чадах, бүлэг фракцад хуваагдаагүй, эвлэлдэн нэгдэх чадвартай, олигархуудын эрх ашигт барьцаалагдаагүй, ард түмнийхээ зовлон жаргалыг мэддэг Увс аймагтаа ажиллаж амьдардаг тэднийхээ төлөө ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй, ёс суртахуунтай улс төрийн зүтгэлтэнг хүлээж байна.

Тиймээс миний бие Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулиар та бүхнийхээ дэмжлэгийг хүсч, эх орон ирээдүй хойч үеийнхээ эрх ашгийн төлөө хийж, хэрэгжүүлэх бодлогоо тусгасан “Төр, түмний төлөө- Шударга ёсыг хамтдаа бүтээцгээе-2020” мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна.

1. ШУДАРГА ЁСЫГ ТОГТООЖ, УЛАМЖЛАЛТ ЁС ЗАНШЛАА ДЭЭДЭЛНЭ
1.1 Эрх мэдэл, албан тушаалаа ашиглан төрд хохирол учруулсан хүмүүсийн хэргийг дахин шалгах, хөөн хэлэлцэх хугацаа гэдгээр хаацайлдаг байдлыг болиулах хуулийн төсөл санаачилна.
1.2 Сонгуульд ялсан намууд мэргэшсэн төрийн албан хаагчдыг хоморголон халдаг байдлыг таслан зогсооно.
1.3 Увс аймагт төрийн албанд ах, дүү, хамаатан садан, танилаа оруулж, ажил цалгардуулдаг байдлыг болиулж, хуульд заасан төрийн албаны мерит тогтолцоог барьж ажиллана.
1.4 Хууль гажуудуулж, хуулийг уландаа гишгэсэн төрийн түшээдэд хариуцлага нэхэхийг шаардаж ажиллана.
1.5 Аливаа төсөл, тендерийн шалгаруулалт, концесс, бараа ажил үйлчилгээ худалдан авах шалгаруулалт, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд очих зээлийн журмыг сайжруулан боловсруулж, батлуулан, хяналт тавьж ажиллана.
1.6 Төрийн болон төрийн үйлчилгээний албан хаагч бүхэнд иргэдийн эрх ашиг нэгдүгээрт байх ёстой. Төрийн албан дахь хүнд суртлыг бүрэн арилгана.
1.7 Увс аймагт гарч байгаа хүчирхийлэл, хүний эрхийн зөрчил, гомдлыг шуурхай шалгаж, шийдвэрлэдэг болно.

2. БАЙГАЛИЙН БАЯЛАГ АРД ТҮМНИЙ ӨМЧ БАЙНА
2.1 Ашигт малтмалын лиценз наймаалдаг байдлыг таслан зогсоох хуулийн төсөл санаачилна. Баялгийн тэгш хуваарилалт хийх хууль эрх зүйн орчин бүрдүүлэхийн төлөө ажиллана.
2.2 Орон нутгийн төсөвт төвлөрдөг орлого болон АМНАТ буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тодорхой хувиар “Баялгийн сан” байгуулахад түлхэц үзүүлж, уг санг иргэдийг ажлын байраар хангах, нийгмийн салбарт төсөл хөтөлбөрт санхүүжүүлэх бодлого баримтална.
2.3 Түгээмэл тархацтай ашигт малтмалын хууль бус олборлолтын хяналт шалгалтыг сайжруулан, төлбөр үнэлгээг мөрдүүлэх ажпыг санаачилна.
2.4 Уул уурхайн компани, бичил уурхай эзэмшигчдийн эзэмшил газарт нөхөн сэргээлт, нүүрсний уурхайд технологийн шинэчлэлт хийлгэх бодлого баримталж ажиллана.

3. ЧИНЭЭЛЭГ ДУНДАЖ ДАВХАРГА БҮРДҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАНА
3.1 ЖДҮ-ийг шинэчлэх замаар өрхийн бизнес эрхлэгчдийг дэмжих хуулийн төсөл санаачилна.

3.2 Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд ямар ч саадгүй оролцох боломж бүрдүүлнэ. Тэднийг ажпын байраар хангасан аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэх хуулийн төсөл санаачилна.

3.3 Шинээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх хуулийн төсөл санаачилж, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл жинхэнэ эзэддээ очдог болгоно.

3.4 Шинээр байгуулагдсан болон боловсон хүчний хувьд бүрэн бэхжээгүй компани, хоршоо, нөхөрлөлийг Увс аймагт орон нутгийн болон улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудад туслан гүйцэтгэгчээр ажиллуулан ажпын туршлагатай болгох, шударга өрсөлдөөн бий болгох бодлого баримтална.
3.5 Халамжийн хавтгайрсан бодлогыг өөрчилж, нийгмийн халамж зохих эзэндээ хүрдэг болгоно.
3.6“Сумандаа сайхан амьдаръя” төсөл хэрэгжүүлж, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр дахин төлөвлөлт хийх замаар хөгжпийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, төрийн болон үйлчилгээний албан хаагчид, онцгой байдал, цагдаа, эмч, эмнэлгийн ажилтнууд, залуу гэр бүлийг хямд өртөгтэй орон сууцанд бага хүүтэй зээл, түрээс хэлбэрээр оруулах бодлого баримтална.

4. МАЛ АЖ АХУЙ, ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРТ:

4.1Эрчимжсэн мал аж ахуй болон фермерийн аж ахуйг хөгжүүлж буй малчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох, малчинд ээлтэй хөтөлбөр хэрэгжүүлэх хуулийн төсөл санаачилна.
4.2Малын тэжээлийн үйлдвэрийг шинэ шатанд гаргах. Хөдөө аж ахуйн түүхий эдийн бэлтгэлийн тогтолцоог сайжруулж, нөхөрлөл, хоршоог дэмжих бодлого баримтална.
4.3Баруунтуруун, Хархираа, Тэсийн тэжээлийн үйлдвэр, Хархираа, Улаан толгой, Улаан хотгор, Хэлэнцэг, Хар бураа, Тээл, Хар баг, Баруунтурууны инженерийн хийцтэй услалтын системийг сэргээж, услагаатай газар тариаланг хөгжүүлнэ.

4.4 Увс аймагт газар тариалангийн болон малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэр шаардлагатай. Үүнийг цогцоор нь орон нутгийн болон төсвийн хөрөнгөөр байгуулж, иргэдийг ажпын байртай болгоход хуучнаар Хар толгойн сангийн аж ахуйг түшиглэн үйлдвэрлэлийн болон тариалангийн суурьшлын бүс болгох ажлыг эхлүүлнэ.
5. НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ДАРААХ ГОЛ САЛБАРУУДАД ЧИГЛҮҮЛНЭ

5. Боловсрол, ур чадвар, ажлын байрны хувьд:

5.1.1. Хүүхдийн “Хөдөлмөр” зусланг сэргээн хөгжүүлж, амьдрах ухаан, биднээс алсарсаар байгаа монгол ахуйд суралцуулна.
5.1.2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг үе тэнгийнхний нь дунд сурч боловрох нөхцөлийг бүрдүүлнэ.
5.1.3. Их, дээд сургууль төгссөн залуусыг төрийн албанд намын харьяалал хамаарахгүй боловсрол, мэдлэг чадвараар нь ажилд авдаг болж, төрийн албаны мерит тогтолцоог баримтална.
5.1.4. Увс аймагт үйл ажиллагаа явуулж буй Хөдөлмөрийн дээд сургууль, “Улаангом коллеж”-д сурч байгаа болон төгсөгчдийг ажлын байраар хангасан ААН- ийг төрийн бодлогоор дэмжинэ.
5.2. Эрүүл мэнд, сайн сайхан байдал:
5.2.1. Хүн бүрийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг үүрэгжүүлэх, нийгэм болон бусдын өмнө хүлээх хариуцлагын талаар хуулийн төсөл санаачилна.
5.2.2. Аймаг, сум, багийг холбосон алсын зайн оношилгоо, эмчилгээ, зөвлөгөө өгөх үйлчилгээний сүлжээ бий болгоно.
5.2.3. Эмч нарыг мэргэшүүлж, оношилгооны төв төсвийн хөрөнгөөр байгуулж, иргэдийн явдал чирэгдлийг багасгана.
5.2.4. Суманд ажиллахаар очсон эмч, эмнэлгийн ажилтнуудыг тогтвортой ажиллуулах үүднээс бага хүүтэй зээлд хамруулж, орон сууцаар хангахад дэмжлэг үзүүлэх замаар боловсон хүчний бодлого алдагдуулахгүй байх хөтөлбөр боловсруулна.
5.2.5. Малчдыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд тогтмол хамруулах, явуулын эрүүл мэндийн үйлчилгээг тогтмол болгоно.
5.3. Аж үйлдвэр, дэд бүтэц:
5.3.1. Увс, Ховд аймгийн чиглэлд хатуу хучилттай 163 км замыг төр-хувийн хэвшлийн концессын хүрээнд тавьж, евро азийг холбосон эдийн засгийн коридор бий болгох асуудлыг судалж, шийдвэрлүүлэх бодлого баримтална.
5.3.2. Хархираа амралт, Увс нуур руу хатуу хучилттай замаар холбох ажлыг төр- хувийн хэвшлийн концессоор барих ажпыг судалж, шийдвэрүүлэх бодлого баримтална.
5.3.3. Улаангом суманд төр-хувийн хэвшлийн түншлэлээр цэвэрлэх байгууламж барих ажлыг эхлүүлнэ.
5.3.4. Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөцөд түшиглэн барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлж, бүс нутаг аймгийн хэрэгцээг хангах бодлого баримтална.
5.3.5. Увс аймагт 60 мвт-ын дулааны цахилгаан станц барьж, эрчим хүчний дотоод эх үүсвэрийг бий болгох асуудлыг олон улсын төслийн санхүүжүүлтээр шийдэх ажлыг эхлүүлнэ.
5.4. Байгаль орчин, аялал жуулчлал:
5.4.1. Байгаль орчин, экологийн тэнцвэрийг хадгалж, хот сууринд ногоон орчныг бүрдүүлэн, хамгаалалт арчлалтыг сайжруулж, олон улсын аялал жуулчлалын үр ашигтай сүлжээг бий болгох бодлого баримтална.
5.4.2. Малчин өрх бүр аялал жуулчлалын хөтөч байх хөтөлбөр хэрэгжүүлнэ.
5.4.3. Увс, Хяргас нуурыг түшиглэн байгуулагдсан аялал жуулчлалын бүсэд бага оврын цэвэрлэх байгууламж барих бодлого баримтална.
5.4.4. Түүх соёлын дурсгалт газрууд, хөшөө дурсгал, хадны сүг зураг, тамга тэмдэгт болон бичигт хөшөө, хүн чулуу, чулуун, хүрэл, төмөр зэвсгийн үед хамаарах олдворуудыг төрийн хамгаалалтад авч, музей үзмэрийн сан байгуулан, иргэд хүүхэд залуус, жуулчдад үзүүлж, сурталчлах ажпыг бодлогоор үе шаттай хэрэгжүүлнэ.