Намтар

Овог нэр: Тайж овогтой Цэвээний Батболд
Төрсөн он сар: 1975 он
Төрсөн газар: Увс аймгийн Улаангом сум
Ам бүл: Дөрвөн хүүхэд, эхнэрийн хамтаар амьдардаг
Хэлэх дуртай үг: Эзэн хичээвэл заяа хичээнэ
Боловсрол:
1983-1993 онд Улаангом сумын 10 жилийн 3-р сургууль
1993 -1995 ШУТИС-ийн Компьютер техник менежментийн сургууль
2011-2015 Цахим дээд сургууль Бизнесийн удирдлагаар
Ажил:
1995-2009 онд “Увс Оптик” Хараа Зүйн төвийг үүсгэн байгуулсан
2009 он Онош лабораторийн үүсгэн байгуулсан.
2012 онд “Онош” оношлогоо эмчилгээний төвийн захирал
2013-2017 Увс аймгийн МАН-ын Дэд дарга,
2015-2016 онд Увс аймгийн МХГ-ын дарга,
2016 онд Увс аймгийн ИТХ-ын төлөөлөлгч,
2016-2017 онд Увс аймгийн засаг даргын орлогч

Цэвээний БАТБОЛД
Онцлох ишлэл
-Хүн бүхэн удам угсаа, язгуур гарлаараа бахархдаг байх. Миний хувьд Далай ханы хошууны засаг ноёны уг удмын хэлхээ болсон тайж гарлаараа бахархдаг. Тиймээс аав, ээжийн талын таван үеэ судалж, мэдэж, хүүхдүүддээ хэлж, сургаж удмын бичиг, угийн хэлхээгээ мэдэж яваасай хэмээн бодож Монгол Улсын их сургуулийн түүхч эрдэмтэдийн бүтээлийг ивээн тэтгэж ажилласан. Үүнээс 2009 онд Дөрвөд Далай хан Г.Түмэндэлгэржав, 2015 онд Далай Хан Түмэндэлгэржав, 2018 онд Зарлигаар тогтоосон баруун орны олон үсэгт ойллого номын 2 ботийг ивээн тэтгэж хэвлүүлсэн байдаг.
Миний ижийг Сувдаа гэдэг. Дорлигжав \түүхийн номонд Дөрлөө гэж бичигддэг\-ийн охин. Миний өвөг эцэг Дорлигжав нь Далай хан Түмэндэлгэржавын хүү бөгөөд өвөг эцэг Түмэндэлгэржавын эцэг нь Далай хан Галсаннамжил юм. Далай хан Галсаннамжил нь Дөрвөдийн баруун гарын төрийн бэйлийн хошууны Засаг Базарзааны ахмад хүү 1853 онд төрсөн, 1970 онд Засаг, Төгс хүлэг Далай хан цол залгамжилсан түүхтэй.
БИДНИЙ ААВ ТҮҮВЭЙГИЙН ЦЭВЭЭН
Миний төрсөн эцэг Цэвээн нь тээврийн жолоочоор 36 жил ажилласан. Аймгийн зургаан удаагийн аварга, Улсын таван удаагийн аварга, баазын дөрвөн удаагийн аварга, 1991 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат тээвэрчин цолоор шагнагдсан, 1986 онд Ардын их хурлын депутатаар Увс аймгаас сонгогдон ажиллаж байсан хүн билээ. Миний өвөөг Түүвэй гэдэг малчин хүн байсан. Увс аймгийн Тэс сумын 2-р багийн нутаг Их голын хашаат арал гэдэг газар төрсөн. Өвөг эцэг Түүвэйгийн эцэг Хундаян гэж нутагтаа нэртэй малч, аж ахуйч бие томтой бөх хүн байсан бөгөөд Хундаянгийн эцгийг Хошой тайж гэдэг байжээ.
Миний ээж
Миний ижийг Сувдаа гэдэг. Дорлигжав \түүхийн номонд Дөрлөө гэж бичигддэг\-ийн охин. Миний өвөг эцэг Дорлигжав нь Далай хан Түмэндэлгэржавын хүү бөгөөд өвөг эцэг Түмэндэлгэржавын эцэг нь Далай хан Галсаннамжил юм. Далай хан Галсаннамжил нь Дөрвөдийн баруун гарын төрийн бэйлийн хошууны Засаг Базарзааны ахмад хүү 1853 онд төрсөн, 1970 онд Засаг, Төгс хүлэг Далай хан цол залгамжилсан түүхтэй.