Увс /МОНЦАМЭ/ Цэвээний Батболд энэ сарын 7-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө.

Увс аймгийн Засаг даргын орлогч Цэвээний Батболд энэ сарын 7-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө.
Тэрбээр өөрийн цахим хуудсандаа “Өнөөдөр засаг дарга Батсайханы захирамжаар ажлаасаа чөлөөлөгдлөө. Энэ хугацаанд шударга үнэний төлөө хамтран ажилласан ЗДТГ-ын мэргэшсэн мэргэжилтнүүд болон нийт ажилчиддаа баярлалаа” хэмээн бичжээ. Ц.Батболд нь Засаг даргын орлогчоор нэг жилийн хугацаанд ажилласан байна.

Эх сурвалж: Монцамэ