Жаврыг ч тоохгүй жагсаалд ирсэн иргэд шударга ёсыг шаардаж нэгдсэн.

2017 оны 11 дүгээр сарын 7-ны нэлийсэн цастай хүйтэн өвлөөр Увсын ард түмэн Засаг даргаа огцруулахыг шаардаж төр нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын талбайд жагсаал хийж байв. Засаг дарга Батсайханыг огцрохыг шаардсан цуглаан бол шударга ёсыг шаардсан жирийн иргэдийн, Увсын ард түмний хүслээс бий болсон. Энэ утгаараа Увсын ард түмэн намайг энэ ажлыг манлайлан зохион байгуулахыг үүрэг болгосон. Тиймээс би Увсын ард түмэн ямар шалтгаанаар юуны учир, яагаад Засаг даргаа огцрохыг шаардаж байгаа талаар сэтгүүлчид та бүхэнд тодорхой ярьж өгье хэмээсээр Улаанбаатар хотод хэвлэлийн бага хурал зарлаж байсан Цэвээний Батболд өнөөдөр Улсын их хурлын 15 дугаар тойрогт бие даан нэр дэвшиж байна. Тэрбээр энэхүү тэмцэлээрээ аймгийн Засаг даргыг огцруулж чадаагүй ч Увсад аймагт үүсээд байгаа асуудлыг Улаанбаатарт төдийгүй улсын хэмжээнд хүргэж чадсан юм. Тиймээс бид “Зураг түүх өгүүлдэг” буландаа тэрхүү түүхэн тэмцэлийн, Увс аймгийн иргэд шударга ёсны төлөө хэрхэн хамтарч тэмцэж чаддагийг харуулсан гэрэл зургийн сурвалжлагаа хүргэж байна. Тэрбээр Шударга ёсыг шаардсан уг жагсаалыг уламжлал болгон гурван жилийн турш тасралтгүй явуулж байгаа тууштай тэмцэгч юм.