Аавгүйгээр ѳнгѳрүүлсэн 7-намрын #Бодрол 🇲🇳

Нарны илч буурч, Уулын толгойд цас унах намрын нэгэн уйтай ѳдѳр аав минь бурхны оронд дэвшээд 7- н намрыг үджээ. Аав минь Миний хүү шударга үнэн үгийг хүмүүст нүүрэн дээр нь хэлж худал хулгайгаас хол байж олон түмэнд тусыг үйлдэж аливаа хүнийг нэр алдар , албан тушаалтай байхад нь биш хүнд хэцүү цагт нь дэргэд нь байж туслаж дэмжиж явахыг захидаг байсныг эргэн санахад сайхан байна аа. Миний аавгүйгээр үдсэн 7-жилийн уналт босолт ,тэмцэл найз нѳхѳд, журмын нѳхдийн урвалт шарвалт, басамжлал доромжлолыг даван туулж сайхан Ээж, Хань ижил, Ах дүү, Үр хүүхдүүд, Хамт олон гарын таван хуруун дотор тоологдохоор үлдсэн Анд нѳхдийн дэмжлэг эрч хүчийг ойлгож ухаарлыг хайрласан 7-намар ѳнгѳрсөн байна. 🍁Намар цаг дѳхѳх тусам аавыгаа санах санаашрал , бодрол захиж байсан чинь зүрхний сургааль үгс нь зүрх сэтгэлд тодоор дурсагдаж үлджээ.Намрын шаргал ѳдрүүдээр тохиох Ахмадын баяраар аавынхаа үе тэнгийн сайхан ѳвѳгчүүд , ах нар минь аавыг минь дурсаж Үг захиасаа захих нь аав минь дэргэд байгаа юм шиг мэдрэмж тѳрүүлсэн намар цаг сэтгэлд нэг л дулаахан .Яагаад ч юм намар цаг ойртох тусам аавыгаа санах санаашрал бодрол хоног хоногоор зүрх сэтгэлийг эзэмдэх юм аа. Аавын минь гаргасан жим Зам болтлоо ѳргѳжиж Хүү нь таныхаа гаргасан замаар итгэл тѳгс урагшилсаар Хүү нь таныхаа үргэлжлэл…