Г.ТҮМЭНДЭЛГЭРЖАВЫН АМЬДРАЛЫН СҮҮЛИЙН ЖИЛҮҮД

Г.Түмэндэлгэржавын амьдрал үргэлж баяр баясгалантай мөчөөр дүүрэн байсан гэвэл явцуу ба сайнтай муутай хүний хорвоод Монгол түмний ирээдүйд санаа тавигч төрийн эр нь өөрийн эрх мэдэлээ алдсан цагаан намын хулгай, цэргийн гарт өртөж байсан байна. Г.Түмэндэлгэржав 1926 онд явагдсан намын хоёрдугаар цэвэрлэгээний283 дараа Чандмань уулын аймгийн Төгс буянт уулын хошууны тамгийн газрын дэргэдэх намын 78-р үүрээс гишүүдийн бүртгэлд Чорс овгийн Түмэндэлгэржав ам бүл 5, мал адгуулан үржүүлж амьдардаг. Намын сахилга журмын чанарын талаар дунд дүнтэй шалгагдсан, бод 790, сул мал 6, үл хөдлөх хөрөнгө төгрөгөөр 650 гэжээ. МАХН-ын удирдлагад хэт зүүнтнүүд ноёрхож байсан 1929- 1930 онд явагдсан намын 3-р цэвэрлэгээний явцад Түмэндэлгэржав болвоос угаас том феодал гаралтай учраас манай зорилго бодлогод үл нийцэх этгээд хэмээн түүний намаас хөөжээ.
1930-аад оны 2-р хагасд БНМАУ-д нэг хүний дарангуйлах дэглэм тогтож, ангийн дайсантай тэмцэх нэрийдлээр явуулсан улс төрийн хэлмэгдүүлэл алс Баруун хязгаарын хөдөлмөрчдийг тойрч өнгөрсөнгүй. УАБХЕГ-ын архивт байгаа материалаас үзвэл 1937 оны 12-р сарын 15-нд Түмэндэлгэржавыг Увс аймгийн хэлтсээс дайчлан баривчилж, арав гаруйхан хоног байцаагаад буудан алах ял оноож ёсоор гүйцэтгэжээ. Түүнийг баривчлах үедээ эд хөрөнгийг нь тоолон битүүмжилсэн тэмдэглэлээс үзвэл: 6 ханатай гэр 1, 4 ханатай гэр 1, оёдаын эвдэрхий машин 1, морь, гүү, даага тус бүр 1, тугалтай, бяруутай үнээ 1, хонь хурга 43, ямаа ишиг 42, бүгд 20 бодын хөрөнгөтэй байжээ. 1929-32 онуудад феодал гаралтай хүмүүсийн хөрөнгийг зүүнтнүүдийн шийдвэрээр 3 удаа хураахад Түмэндэлгэржав 609 бодоос 20 бодын хөрөнгөтэй үлдсэн нь энэ аж. Энэхүү биеийн байцаалтанд Түмэндэлгэржав 64 настай. 20 зэрэг уламжилсан, 10 зэрэг нэмсэн, 7 зэрэг тэмдэглэсэн, угсаа залгамжилсан тайж гэжээ. Тэнд дурьдсан олон зэргийн хувьд бол эцэг нь 20 зэрэгтэй байсныг затгамжилсан бөгөөд харин Түмэндэлгэржав засаг төр, улс оронд хүчин зүтгэсэн тул 10 зэргээр шагнагдсан гэсэн үг юм. Тэмдэглэсэн зэрэг нь 10 хүрвэл 1 зэрэг нэмдэг ёс ардын засгийн эхэн үе хүртэл байжээ. Урьд нэг жил 8 сар хоригдож байсан гэсэн нь чухам хэзээ юуны учир болсон нь тодорхой байна.
Г.Түмэндэлгэржавд тулгасан ялын байдлыг тоймлон үзвэл:
Нэгд: Баруун Монголын ард олныг үе уламжлан олон жил дарлаж Манжийн хаанаас ихээхэн цалин пүнлүү авч, нэг биеийн эрх ашгийг хичээж байсан гэснийг тэр хүлээн зөвшөөрчээ.
Хоёрт: 1930 оны Төгсбуянтын хүрээний бослогод хүү нь оролцож ардын засгийг эсэргүүцэхэд дэмжиж байсан гэжээ. Энэ талаар Түмэндэлгэржав мэдүүлэхдээ Ардын засаг анх байгуулагдахдаа лам хар, дээд доод ялгачгүй тэгш эрхтэй байна гэсэн атлаа урьдын засаг төрийн албан хаагчдыг феодал хэмээн нүд үзүүрлэн хөрөнгө хогшлыг удаа дараа хурааж улмаар улс төрийн эрхийг хассан бас олон ардын бурхны шашнаа шүтэх эрхийг боогдуулсан учраас бослого гарсан билээ. Харин миний бие бослогыг дэмжээгүй учир манай хүүг Дөрвөд далай ханд өргөмжилсөн гэж хариулжээ. Гуравт: Хувьсгалын эсэргүү Барууны бөөрөнхийчүүдийн удирдагч Дамбадорж агсантай холбоотой байсан гэсэн зэмлэлийг тэр хүлээн зөвшөөрч 1921 онд Баруун Монголыг илбэн товхинуулах Ардын засгийн төлөөний их түшмэл байх үеэс таньдаг болсон, дараа нь МАХН- ын Төв хорооноо алба хашиж байхад нь уулзаж байсан гэжээ. Түмэндэлгэржав Ардын засгийн эхний жилүүдэд Жалханз хутагт Дамдинбазартай уулзаж байсан бололтой юм. Гэтэл 1937 онд түүнд ял тулгахдаа 1932 оны эсэргүү бослогын төв Жалханзын хүрээгээр явж байсан гэж нэрмээс болгосон байна. Дээр дурьдсанаас үзвэл Түмэндэлгэржав 1930-аад онуудад Чойбалсангаас санаатайгаар зохион байгуулсан улс төрийн хэлмэгдүүлэлтэнд өртөж өөрийн хүү, дүү нарынхаа хамтаар хилсээр шийтгэгдсэн нь тодорхой байна. Түргэн сумнаас түүний хүүтэй хамт баривчлагдсан: Чандмань уулын аймгийн намын хорооны анхны дарга Цагааны Равдан, МАХН-ын Ү их хурлын төлөөлөгч, Увс аймгийн Түргэн сумын анхны дарга нарын нэг Дүүдээгийн Цэрэнжав, Төгбуянтын хошууны дарга байсан Бандийн Хандсүрэн нарын зэрэг нутаг усны шилдэг сэхээтэн, мөн лам, хар 95 хүнээс дөнгөж 9 хүн амьд үлдэж бусад нь хуулийн дээд хэмжээгээр авагджээ

3.2. Г.Түмэндэлгэржавыг цагаатгасан нь
Улс төрийн хэлмэгдүүлэлт, залхаан цээрлүүлэлтийн оргил үе болсон 1937 оны 9-р сараас 1939 оны 4-р сарын хооронд онцгой бүрэн эрхт комисс (БНМАУ-ын бага хурлын Тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн ерөнхий сайд ба түүний нэгдүгээр орлогч нарын хамтарсан хурлын шийдвэрээр 1987 оны 10-р сарын 2- нд шүүн таслах эрхтэйгээр 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Гишүүнд Бүх цэргийн Жанжин. Маршал, Дотоод явдлын яамны сайд, БНМАУ-ын Ерөнхий сайдын 1-р орлогч Х.Чойбалсан, Улсын бага хурлын гишүүн, МАХН-ын ‘Гөв хорооны нарийн бичгийн дарга ДЛувсаншарав, Шүүх яамны сайд Г.Цэрэндорж нар байв. Энэ комиссыг өөрийн эх орноос урваж, тус Монгол орноо Японы эзэрхэг түрэмгий нарт эзлүүлэх гэсэн Гэндэн, Дэмид, Ёнзонхамба, дэд хамба нарын эсэргүү бүлгэмийн дотроос зарим этгээд ба холбогдогсодын хэргийг шүүх таслах зорилгоор байгуулжээ. 1937 оны 10-р сарын 2-ноос 1939 оны 4-р сарын 22-ныг хүртэл ажиллажээ.) бүгд 50 удаа хуралдаж, 25824 хүний “хэргийг” эчнээ хэлэлцэж 20474 хүнд буудан атах, 5103 хүнд 10 жил хорих. 240 хүнд 10 хүртэл жил хорих ял оногдуулж 7 хүнийг хэрэгт холбогдолгүй гэж суллажээ. Эдгээр 25817 хүнээс 4000 орчим хүний хэргийг 1939-1989 онд шалган цагаатгасан ба үлдсэн 22000 орчим хүний хэргийг 1991-1994 онд шалган цагаатгасан юм.

3.3. Г.Түмэндэлгэржавын үр хойчис
Г.Түмэндэлгэржавын 1924 оны биеийн байцаалтаас үзвэл гэргий 1, хүү 1 гэсэн нь нэг эхнэртэй, үе залгамжлах хөвүүнтэй байжээ. 1917 онд Дөрвөд далай хан аймгийн чуулган даргад өргөсөн нэгэн бичигт “Миний төрсөн одоо байгаа ахмад хөвгүүн 19 настай Бадамнямбууг хууль ёсоор батлан тэмдэглэж олговоос зохих зэрэг уламжлах хойч өдөр Бат Ерөөлт Төгс Хүлэг Далай ханы хэргэм залгамжлах учрыг мэдүүлсэн байна. Дундад Иргэн улсын 8-р он буюу 1919 онд бичсэн нэгэн бичигт ахмад хөвгүүн гүнгийн зэрэгтэй, тэргүүн тайж Бадамнямбуу түүний гэргий Пунцагноров гэж тэмдэглэжээ. Энэ хүү нь бие муутай хүн байсан бөгөөд цаашид архивын бичигт үл тааралдана.
1926 оны биеийн байцаалтандаа ам бүл 5 гэжээ. 1930 оны Төгсбуянтын хүрээний хэрэг явдалд оролцсон хэмээн ханы балчир хүү Нүрзэд цаазлагдсан гэж зарим хүмүүс ярьдаг. Нутгийнхан ханы хүү Норов гэж байсан гэдэг. Гэтэл түүхийн баримт сэлтээс Норов хэмээх ер тааралдахгүй бөгөөд харин түүний дүү Мижидноров, Жанцанноров гэж 2 хүн байсныг хэлж байгаа бололтой. Зарим хүмүүс 2 охин байсан гэж ярьдаг. Харин эртний уламжлалаар ардын засгийн эхний жилүүдэд өв залгамжилж өрх толгойлох ёстой хүүг биеийн байцаалттай бичдэг учраас охидыг тэмдэглээгүй байж болох талтай. 1937 оны Шүүхийн мөрдөн байцаалтын тэмдэглэлээс үзвэл ам бүл 5, эхнэр 2, нэр нь Мангал, Лүйрэв, хүү Санжаа лам, хүү Дорлигжав хар гэжээ. Гэтэл 1919 оны нэгэн бичигт эх хатан Түмэнбаяр, хатан Мангал гэж 2 хүний нэрийг тэмдэглэсэн байдаг. Дөрвөдийн эртний заншлаар бэр гуйж ирээд нэгэнт өөрийн хүн болсон хэмээн нэрийг нь өөрчилдөг учраас эдгээр хатдыг тодоруулахад бас төвөгтэй юм гэж А.Нямаа нягтлан өгүүлжээ.
На.Сүхбаатар бүтээлдээ: «Г.Түмэндэлгэржав 1937 онд 2 хүү болон дүүтийн хамт улс төрийн хэлмэгдүүлгэнд баригдсан байна»292 гэжээ.
Б.Цэрэл өөрийн бүтээлдээ: «1937 онд Увс аймгийнТүргэн сумаас баривчилсан 95 хүний дотор Түмэндэлгэржавын хүү Санж ламыг баривчилжээ» гэжээ.
Ховд аймгийн орон нутгийн архивт: «Бат зоригт. Төгс гүн Далай ханы бичиг. Дөрвөд зүүн аймгийн чуулган дарга, жанжин нарт явуулсан бичиг, Дотоод яамны бичигт» зааснаар: «Бат Ерөөлт Төгс хүлэг далай ханы батлан тэмдэглэсэн ахмад хөвгүүн гүнгийн зэрэг тайж Бадамнямбуу өвчнөөр бие барсан тул түүний 2-р хөвгүүн зэрэг олгоогүй тайж Түнсэнцэмбэ урьд батлан тэмдэглэж, хойч өдөр Далай ханы хэргэмийг залгамжлуулахад бэлтгэн олговоос зохих зэргийг уламжлан мэдүүлэн иржээ» гэжээ.
Энэ бүгдээс үзэхүл Түмэндэлгэржав нь 6 хүүтэй байгаад том хүү нь Бадамнямбуу 1921 онд нас барж, отгон хүү Нүрзэд нь 1930 оны Төгс-Буянтын хүрээний бослогт оролцсон хэргээр цаазлагджээ. Харин хүү Санж лам 1938 онд нэр нэхэн дурсагчийн хамт хэлмэгджээ. Түүний зэргийг залгамжлуулахаар нэгэн хөвгүүн өргөж авсан нь Дорлигжав юм. Эл өргөмөл хүүгийн талаар нутгийн иргэд хийгээд түүний хүү ач нар нь өргөмөл бус жинхэнэ хүү нь харин цаг үеийн байдлаас шалтгаалан өргөмөл хэмээн цуу тараасан хэмээн дурдатгаж байхад зарим хүмүүс ойр төрлийн тайжаас өргөж авсан гэж мэдээллэж байна. Харин 2-р хөвгүүн зэрэг олгоогүй тайж, далай хан зэрэг залгамжлахыг хүсэгч Түнсэнцэмбэ, Норов чухам яасан талаарх баримт үгүй бөгөөд цаашид архивын бичигт үл тааралдана. Түүнчлэн Түмэндэлгэржавын 3 охины талаар мэдээ баримт хомс байна.
Нутгийн учир мэдэх хүмүүсээс лавлахад “Өвгөн ноёны удам” гэж өөрийгөө ярьдаг Увс аймгийн харьяат Д.Маамуу, түүний охин дүү Д.Удвал нарын хүмүүс байна. Эл асуудлыг нягтлан үзэхэд түүний өргөмөл гэх хүү Дорлигжавын үр хойчис болох нь тогтоогдсон юм.
Г.Түмэндэлгэржав нь 3 хүүгийн хувийн төөрөг зураг болон цаг төрийн эрхэнд хорвоогийн мөнх бусыг үзүүлцгээжээ. Харин өвгөн ноёны өргөмөл гэх хүү Дорлигжав нь түүний үр удмыг хадгалан үлджээ. Д.Маамуугийн ууган хүү М.Анхбаяр “… Өвөө маань өргөмөл биш тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарч өргөмөл хэмээн цуурхан үр удмаа хадгалж үлдсэн” хэмээн өгүүлсэн байдаг. Нутгийн зарим хүний мэдээлсэнээр Түмэндэлгэржавын баз Хар захирагч гэж нэрлэдэг Цэдэнгийн хүү байсан гэнэ. Тэрбээр ах дүү тавуулаа байсан байна. Тухайлбал, Чулуун, Нордог, Норжин гэх мэт.
Баримтанд тулгуурлан таамаглан үзвэл эл өргөмөл хүү нь Түмэндэлгэржавын 2 дугаар хүү Түнсэнцэмбэ эсвэл Норов хоёрын нэг нь бололтой. Иймд баримтаар
2.3 Б.Цэрэл. Дөрвөн Ойрад ба Ойрадын холбоонд багтах үндэстэн ястнуудын угсаа түүхийн зарим асуудалд. УБ., 1997. тал. 84
2.4 Ховд аймгийн архив. ХН-1
өвгөн ноён 6 хүүтэй байсан бөгөөд бидний таамаглалаар бол 5 хүүтэй байсан бололтой.
Дөрвөд далай хан Г.Түмэндэлгэржавын өргөмөл гэх хүү Т.Дорлигжав нь түүний үр удмыг хадгалан үлдсэн, залгамжилсан дорын ганц хүн билээ. Тэрбээр 1921 онд төрсөн тахиа жилтэй (Энэ үед Түмэндэлгэржав 47 настай байжээ). Монгол бичиг, шинэ бичигтэй. Насаараа худалдааны байгууллагад худалдагч, нэгдэлд няраваар ажиллаж байсан. 1968 онд Увс аймгийн Сагил сумын төвд нас баржээ. Т.Дорлигжав нь 9 хүүхэдтэй бөгөөд том хүү нь Д.Маамуу 1950 оны 02 сарын 20- нд төрсөн бар жилтэй. Бүрэн дунд боловсролтой. Эхнэр Мятавын Цэндээ, Хүү М.Анхбаяр. охин М.Жавзан, М.Ундрах, М.Бадамын хамт амьдардаг.
Д.Маамуу ах дүү есүүлээ. Үүнд: Байгальмаа(эм), Буянтогтох (эм), Маамуу (эр), Сувдаа (эм),Удвал (эм), Ноост (эр), Пүрэв (эр), Болормаа (эм), Отгонжаргал (эм) нар болно. Эдүгээ Дорлигжавын ахмад хүү Д.Маамуугийн ах дүүсийн 8 нь амьд сэрүүн байна.
Түмэндэлгэржавын хойчисыг дахин нухацтай авч үзэх нь түүний намтарыг тасалдалгүй судлах нэгэн шижим мөн.