Ц.Батболд: Бурууд хурц, үнэнд зөв, бусдын төлөөх сэтгэл цагаан….

“Аав ээжийн  ариун цагаан хөдөлмөрөөр үр хүүхдэдээ бий болгож өгсөн жимээр би итгэл дүүрэн алхаж байна”  хэмээн гэр бүлээрээ , өссөн хүмүүжлээрээ бахархдаг эгэл жирийн, шударга залуу Цэвээний Батболдтой ярилцлаа. Тэрээр улсын их хурлын сонгуулийн 15-р тойрогт Увс аймгаа төлөөлөн бие даан нэр дэвшиж байгаа юм.

Таныг Цэвээний гэдэг тодотголоор хүмүүс мэднэ. Та өвөг дээдсийнхээ тухай  болон гэр бүлээ танилцуулаач?

–          Намайг Цэвээний Батболд гэдэг. 1975 оны намар аав Түүвэйн Цэвээн, ээж Дөрлөөн Сувдаа нарын 2 дахь хүү болон мэндэлсэн. Миний аав Увс аймгийн Тэс сумын харьяат Хошой тайжийн хүү Хундаян, Хундаянгийн хүү Түүвэйн, Түүвэйн хүү Цэвээн гэж нутаг усандаа нэр төртэй тайж гаралтай хүн байсан. Аав минь их хөдөлмөрч, Монгол улсын гавьяат тээвэрчин, Ардын их хурлын депутат, харин Ээж маань  Дөрвөдийн Далай хан Түмэндэлгэржавын ач охин Дөрлөөн Сувдаа гэх малын бага эмч мэргэжилтэй эгэл даруу монгол эмэгтэй.  Хувь заяаны эрхээр аав , ээж хоёр маань Тэс, Сагил хоёр сумаас учран  Увс аймгийн Тариалан суманд гал голомтоо бадрааж байсан түүхтэй. Миний ханийг Сундуйн Пүрэвсүрэн гэдэг. Ханийн минь аав Ё.Сундуй Увс аймгийн Хяргас сумын харъяат , ээж Г.Дэнсмаа Увс аймгийн Түргэн сумын харъяат эгэл даруу ажилчин гаралтай хүмүүс билээ. Хань минь аймгийн нэгдсэн эмнэлэгт 10 гаруй жил ажилласан туршлагатай, нарийн мэргэжлийн эмч хүн.  Бид 8-р ангиасаа л эхэлж үерхсэн.  Бид хоёр ханилан суугаад даруй 30 жил өнгөрчээ. Өнөөдөр бид гурван охинтой, нэг хүүтэй өнөр өтгөн айл болжээ. Том охин маань Анагаахын Шинжлэх Ухааны Их сургуулийг энэ жил төгсөж, ээжийнхээ мэргэжлийг эзэмшсэн дээ.

ом охин маань Анагаахын Шинжлэх Ухааныг энэ жил төгсөж, ээжийнхээ мэргэжлийг эзэмшсэн дээ.  Гурваэ даж”он түмэнд хэдийнэ ил болХөдөлмөр хүнийг бүтээдэг гэдэг. Аймгийхан таныг “Онош” эмнэлгийн захирал гэдгээр сайн мэднээ. Хэрхэн эмнэлэгээ байгуулсан талаар хуваалцвал?

–          2000-аад оны эхэн үед эмнэлгийн үйлчилгээ авахад хүндрэл ихтэй, зарим шинжилгээний хариу удаж гардаг, мөн эхнэр маань эмчийн мэргэжил эзэмшсэн зэрэг нь  эмнэлэг барих  шалтгаан болсон. Эмнэлэг барих газраа хайж нилээд хугацаа өнгөрүүлсний эцэст 2007 онд эмнэлэгийн барилгаа барьж эхэлсэн. Барилга барина гэдэг амаргүй ажил болохыг тухайн үед ойлгосон. Мөнгө санхүүгийн хувьд ч бид хоёр хангалттай хэмжээнд байгаагүй учир аав, ээж танил нөхдийн хандивласан багахан мөнгөөр сууриа тавьж байлаа. Түүнээс  хойш эмнэлэг маань олон хүний хүч дэмжлэгээр таван жил гаруйн хугацаанд боссон түүхтэй.

Өнөөдөр онош эмнэлгийн үйл ажиллагаа хэрхэн өрнөж байна вэ?

Манай эмнэлгийн үйл ажиллагаа маш амжилттай явагдаж байгаа. Үүнд хань минь онцгой үүрэгтэй. Би  ханиараа маш их бахархдаг. Миний хань нүдний нарийн мэргэжлийн, клиникийн профессор зэрэгтэй эмч. Тиймээс Онош эмнэлэг нь эрүүл мэндийн салбартаа хараа зүйн чиглэлээр голчлон үзлэг , оношлогоо хийдэг. Одоогийн байдлаар эмнэлэг маань байгуулагдсан цагаасаа хойш өнөөг хүртэл хэвтэж эмчлүүлсэн болон, үзлэг оношлогоо хийгдсэн иргэдийн тоо давхардсан байдлаар зуун мянгад хүрсэн байна. Хэрвээ энэ тоог Увс аймгийн нийт иргэдийн тоотой харьцуулж үзэхийн бол Увс аймгийн  бүх иргэд  хамрагдсан байхаар үзүүлэлт гарч ирнэ. Үүгээр би юу хэлэх гээд байна гэвэл манай гэр бүл аймгийнхаа ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд томоохон хувь нэмэр оруулж байгаа бөгөөд  бахархлын минь шалтгаан юм.

Таны улс төрийн замнал хэзээнээс эхлэлтэй вэ?

–          Миний аав ардын их хурлын депутат хүн байсан. Тиймээс би бага наснаасаа л эх оронч үзлээр хүмүүжсэн гэж хэлэж болно. Аав минь ард олныхоо төлөө үүрэг хариуцлага үүрч явахын учир утгыг хүүхэд байхаас яс маханд минь шингэтэл ярьж ойлгуулсан. 2000 онд Монгол Ардын Намд элссэннээр миний  улс төрийн замнал эхэлсэн гэж хэлж болно.  Энэ цаг мөчөөс эхэлж нутаг, орныхоо хөгжлийн талаар өөрийн байр суурь, дуу хоолойгоо өргөж явсаар 2009 онд Увс аймгийн Монгол Ардын Намын хорооны гишүүнээр сонгогдсон, 2013 онд аймгийн  Монгол Ардын Намын дэд  даргын албан тушаалыг хүлээн авсан. Энэ  цаг мөч Монгол Ардын Нам ялагдсан хүнд цаг хугацаа байсан.  Гэхдээ би шантраагүй. Намынхаа залуучуудтай хамтарч намын үйл ажиллагаа, зорилгыг сэргээж, 2016 оны сонгууль хүртэлх бэлтгэл ажлыг хангах чиглэлээр бүх сумдаар явж  ажилласан байдаг. Тэр үед тохиолоор  ч гэх юм уу 2015 онд Монгол Ардын Нам, Ардчилсан Намууд  эвслийн засгийн газар байгуулж одоогийн ерөнхйи сайд Хүрэлсүх шадар сайдаар томилогдож аймгуудын мэргэжлийн хяналтын газрын дарга нарыг Монгол ардын намаас сонгон томилж байсан. Ингээд Увс аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргаар томилогдон ажилласан. Энэ миний Монгол улсын төрийн албанд зүтгэх эхлэл байлаа.

Та мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байх  үедээ хийсэн зарим ажлуудаасаа танилцуулаач.

–          Юуны өмнө энэ алба маш хариуцлагатай бөгөөд ард иргэдийн үндсэн хуулиар хамгаалагдсан эрүүл аюулгүй орчноор хангах, хүнсний болоод байгаль орчны  аюулгүй байдлыг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй.   Ихэнх хүмүүс мэргэжлийн хяналтын газрыг ард иргэдийг хянадаг, шалгадаг, торгодог байгууллага хэмээн ойлгодог. Тухайн байгууллага нь ч ийм  дүрдээ хэт орчихсон байдал анзаарагддаг. Миний бие ажиллаж байх хугацаандаа илүү  аж ахуй нэгж байгууллагуудад туслах, дэмжих, зөвлөх, аль болохоор төрийн үйлчилгээг хурдан шуурхай үзүүлэх чиглэлд өөрчлөн шинэчилж ажилласан. Тухайлбал арьс ширний үйлдвэрүүд найман цэнэгт хромыг гашууны гол, Увс нуур луу алдсан байхад тухайн аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж, дахин техникийн шинэчлэл хийж байсан.  Мөн  Малчин, Тэс, Зүүнговь сумын нутгаар дамжин хийгдэж байсан нефтийн хайгуулын ажил дээр монгол улсын байгаль орчны тухай зарим зүйл заалтыг зөрчиж байсан учраас үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаж   төрийн хяналт шалгалтын хуулийн дагуу ажлыг явуулж байсан. Ингэснээр ард иргэдийн аюулгүй амьдрах орчин, байгаль орчны доройтол зэргийг таслан зогсоож чадсан. Ер нь төрийн  албанд зүтгэнэ гэдэг ард иргэдийг хүндэлж , шударга, зарчимч, ёс суртахууны өндөр хэм хэмжээг баримтлан ажиллах нь хамгийн чухал зүйл юм гэдгийг надад ойлгуулсан.

Эрх баригч намууд  ах дүү, танил талаа төрийн албанд “шургуулах” үзэгдэл их байдаг. Таны хувьд тийм зүйл тохиолдож байв уу?

–          2016 онд би Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулсан бөгөөд улмаар Увс аймгийн Засаг даргын  орлогчоор томилогдсон. Энэхүү албыг хашихад  мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллаж байсан туршлага маань их нэмэр болсон. Энд би нэг зүйлийг маш сайн ойлгосон. Эрх мэдэл гэдэг бусдыг дарамтлах, захирах, улс төрийн намын нэр хүндээр түрий барин хууль бус үйл ажиллагаа явуулах, шударга бус зан авир гаргах шалтгаан байж болохгүй. Харамсалтай нь төрийн албанд хамтран ажиллаж байсан зарим этгээдийн хувийн эрх ашигаа нэгдүгээрт тависан, эрх мэдлээр дулдуйдан шударга ёсыг уландаа гишгэсэн үйлдэл нь  миний сурч хүмүүжсэн  шударга зан чанар, үзэл бодолтой минь зөрчилдөж эхэлсэн. Энэ байдлаас улбаалан намайг төрийн албанаас хууль бусаар чөлөөлсөн. Шударга ёсыг хамгаалж, эрх мэдэлтэнтэй тэмцэнэ гэдэг тийм ч хялбар ажил биш. Дээрх хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэн миний бие шүүхэд өргөдөл гаргасан бөгөөд, шүүх хуулийн дагуу шийдвэр гаргаж намайг эргүүлэн ажилд томилсон. Хэдий тийм ч миний зорилго ажил албан тушаалд эргэж томилогдоход бус зөвхөн шударга үнэнийг л тогтоох байсан. Тиймээс төрийн албан тушаал , эрх мэдлээс татгалзан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдөлөө өгч ард иргэдтэйгээ хамтран шударга үнэнийг тогтоох үйлсийг эхлүүлэхээр Жирийн Иргэдийн Нэгдэл төрийн бус байгууллагийг байгуулсан түүхтэй. Манай байгууллага шударга үнэний дуу хоолойг эрх мэдэлтнүүдэд хүргэх зорилготой “Иргэдээ Сонсъё” цуглааныг жил бүр тогтмол хийж  ирлээ.

“Иргэдээ сонсъё” цуглаанаас гадна хүүхдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо өргөн жагсаж байсан?

–          Тиймээ. Бага насны хүүхдийн хүчирхийллийн асуудал болон хүний эрх зөрчигдөж байгаа талаар олон санал хүсэлт  надад ирдэг.  Би  аймгийн иргэдийн хурлын  төлөөлөгчийн хувьд иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, тэдний хүсэл зоригийг илэрхийлэх үндсэн үүргийнхээ хүрээнд “ГЭРЭЛ АСААЯ” тайван жагсаалыг хүүхдийн эрхийг хамгаалах өдөр зохион байгуулж байсан. Энэ дашрамд хэлэхэд шударга үнэнийг хамгаална гэдэг нэг хүний хийх ажил биш боловч хэн нэгэн зам гаргах ёстой. Өөрөөр хэлбэл “нэг хүн зам гаргаж, мянган хүн тэр замаар зорчдог” гэсэн үг байдаг. Миний хувьд сүрхий том зүйл хийж чадаагүй ч хэн нэгэнд урам зориг өгөх тэр замыг тавьсан болов уу гэж боддог. Аливаа үйл өөрийн гэсэн үр дагаврыг дагуулж байдаг. Саад бэрхшээл, хүндрэлгүй тэмцэл гэж байхгүй. Муу зүйл ч гэсэн өөрийгөө хамгаалан тэмцдэг. Энэ цаг мөчид миний дэргэд байж, итгэл сэтгэл, урам зоригоор шагнаж байсан миний гэр бүл, дотны найз нөхөд, бусад шударга иргэддээ маш их талархаж явдаг.

Монголын төрд шударга хүн ажиллах боломж байна уу?

Төрийн албанд ажилласан хугацаа маань надад олон зүйлийг эргэцүүлэх боломж олгосон. Төрт ёсны тухай өгүүлсэн эртний нэгэн бүтээлд төрийн тухай үндсэн гурван зарчмыг өгүүлсэн байдаг. Үүнд нэгдүгээрт төрт ёсны уламжлалыг сахих зарчим, хоёрдугаарт ёс зүй болоод ёс зүйн өндөр хэм хэмжээг баримтлах, гуравдугаарт хуульт ёсыг чандлан сахих. Тэгвэл та юу гэж бодож байна. Энэ гурван зарчмыг төрийн  эрх мэдэлтнүүд баримталж байна уу? Манай аймгаас гаралтай  нилээдгүй хүмүүс өнөөдрийг хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж ирлээ. Улсын төсвөөс хамгийн их хөрөнгө оруулалтыг аймгийн төсөвт төвлөрүүлж байна. Гэтэл манай аймаг яагаад Монгол улсын хэмжээнд ядуурлын төвшнөөрөө тэргүүн байруудад яваад байна вэ? Энэ бүхэн миний дурдсан төрт ёсны үндсэн зарчмууд алдагдаж, хээл хахууль, авлигалд идэгдэж ард иргэдийн татварын мөнгийг зөвхөн хувийн эрх ашигтаа зарцуулж буйг тод жишээ. Үүнийг өнөөдөр хүн бүхэн мэдэж байгаа. Энэ асуудалд иргэд маш их бухимддаг. Тиймээс би зүгээр сууж чадаагүй, ард иргэдийнхэ өмнөөс болон ирээдүй хойч үе үр хүүхдийнхээ төлөө тэмцэхийг нутгийнхандаа уриалж байна. Бид хэтэрхий сул дорой байна.  2020 оны сонгууль бол хувь заяагаа шинээр сонгох хариуцлагатай сонголтын жил байх болно.  Тиймээс би 2020 оны Улсын Их Хурлын сонгуульд бие даан нэр дэвшиж байгаа бөгөөд ард иргэдийнхээ нүд чих, дуу хоолой болж ажиллахын төлөө зүтгэж байна. Энэ асуултын төгсгөлд  Монголын төрд шударга хүмүүс ажиллсан тэр цагт л бидний амьдрал сайжирна. Энэ бол үнэн шүү.

Бид хоёрын ярилцлага өндөрлөж байна. Төгсгөж хэлэх таны үг ?

Тэгэхээр та бид ардчилсан иргэний нийгэм байгуулаад даруй 30 жил болж байна. Бид яг юуг өөрчлөв? Ардчилалын тухай ярьж хэлдэг улс төрийн намууд 35 болжээ. Харин ардчилал гэж юу вэ? Гэдгийг бид ойлгож чадсан уу? Эсвэл бид замаа алдаж төөрөө юу? Хэн үүнд буруутай вэ. Улс төрийн намууд уу? Эсвэл сонгогчид уу? Гэсэн маш олон асуулт надад төдийгүй цаашлаад бүх  л хүмүүст төрж байгаа гэдэгт итгэлтэй байна. Бодит байдал дээр бид улс төрийн намуудын хямралд орсон байна. Харамсалтай нь намууд өөрсдөө энэ хямралаас хэзээ ч гарч чадахгүй. Учир нь улс төрийн болон, эдийн засгийн бүлэглэлүүд нь эрх мэдэлд хүрэх замаар өөрсдийн эрх ашгийг хэрэгжүүлж, эдийн засгийн ашиг хонжоо олсоор байна. Энэ байдлыг Монголын ард иргэд  дөрвөн жилд нэг удаа  үндсэн хуулиар олгогддог сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэх замаар өөрчилж чадна. Яг энэ боломжоо ашиглах цаг үед тулж ирээд байна. Хэрэв үүнийг ашиглаж чадахгүй бол өнөөдөр бий болсон улс төр эдийн засгийн бүлэглэл нь энэхүү сонгуульд ялалт байгуулж одоогийнхоосоо улам эрх мэдэл, эдийн засгийн хувьд хүчирхэг болох болно. Ингэвэл өнөөдрийн бие даан дэвшиж буй хүмүүс битгий хэл Монгол түмэн бүгдээрээ зүтгээд ч амар өөрчилж чадахгүй нөхцөл байдалд хүрнээ. Магадгүй 10-15 жил өөрчлөхийн төлөө тэмцэх болно. Энэ хүнд замыг бидний үр хүүхэд, хойч үе маань туулах нь хамгийн том харамсал. Ийм үр дүнг та бидний хэн ч хүсэхгүй гэдэгт итгэлтэй байна. Тиймээс нутгийн ахан дүүс минь 2020 оны их хурлын сонгуулиар өгөх таны санал зөвхөн хэн нэгнийг дэмжихийн төлөө биш үр хүүхэд хойч үе, ирээдүйнхээ төлөө өгч буй санал гэдгийг ойлгоорой. Би тэгж л бодож байна.  Эцэст нь хэлэхэд Цэвээний Батболд миний бие бурууд хурц, үнэнд зөв, бусдын төлөө цагаан сэтгэлийг тээж явах болноо.  Баярлалаа.