Дэмжигчдийн сэтгэгдэл

Шударга, шаргуу хөдөлмөрч Цэвээний Батболдыг дэмжээрэй

Шударгаар өрсөлдөж, шаргуу тэмцлээ үргэлжүүлж чадах нутгийнхаа хүүг дэмжээрэй гэж  Увс нутгийн ард түмэнд хандаж байгааг хүлээн авна уу. Анзаараад байхад өрсөлдөгчөө харлуулж, муу муухайгаар дуудах, эрээ цээрээ алдах байдал хэрээс хэтэрч магадгүй болсон энэ үед нэг чигийг барьж, нөхөрлөлдөө үнэнч байж чаддаг нутгийнхаа залууг дэмжих нь хамгийн зөв сонголт болно. 2020 оны сонгуульд зөв сонголт хийснээр бид өнөөдрийн авлигал, хээл хахуулиар сүлжилдсэн бохир улс төрд цэг тавьж чадна гэж итгэж байна. Тиймээс амиа хичээсэн байдлаа өөрчилж, амьдарч байгаа нутаг орноо сэргээх, хөгжүүлэх хүнийг сонгох нь иргэн бидний үүрэг юм. Энэ утгаараа 2020 оны Улсын их хурлын сонгуульд Увс аймагт бие дааж 15 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа Цэвээний Батболдыг дэмжээрэй. Та бүхэнд амжилт хүсье.

Увс аймгийн уугуул, өндөр настан, ахмад багш Маамуу.

Цэвээний Батболдыг гэр бүлээрээ дэмжиж байгаа

Сэтгэлгээндээ өөрчлөлт хийхгүй бол үр дүнгүй өөрчлөлт болж таарах гээд байгаа юм. Тиймээс үргэлж шударга үнэний талд байж, орон нутгийн эрх баригчдын эсрэг хүчтэй дуу хоолой байж чадсан Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Цэвээний Батболдыг дэмжихээр манай гэр бүл шийдсэн байгаа. Ц.Батболдын шударга ёсны төлөө тууштай тэмцдэг, өөрөө албан тушаалтан байсан ч иргэдийнхээ эрх ашгийн төлөө гудамжинд гарч тэмцэж чаддаг зан чанарыг бид өндрөөр үнэлж байгаа учир энэхүү сонгуульд дэмжиж оролцохоо илэрхийлж байна. Учир нь тэр Улсын их хуралд очсон хойноо ч нутгаа орхихгүй, нутагтаа амьдрах хүн гэж бид итгэж байгаа. Амжилт хүсье.

Улаангом сумын иргэн Даваадорж

Гүтгэх тусам үнэн ялгарна, Цэвээний Батболдыг дэмжинэ ээ

Аймгийн Засаг даргын орлогч байсан. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн  хурлын төлөөлөгчөөр ажиллахдаа залуу хүний ёс зүй, хүн чанар, хөдөлмөрч байдлыг хангалттай харуулж чадсан нутгийн хүүгээ дэмжиж саналаа өгөөрэй гэж Увс нутгийн ард түмэнд уриалж байна. Увсын ард түмэн Цэвээний Батболдыг мэддэг учир ямар төвшинд яаж ажиллаж, хэлсэн амандаа хүрэх гэж хэрхэн хичээдгийг харж байсан учир асуудалгүйгээр энэ удаагийн сонголтоо хийгээрэй гэж хүсэж байна. Тиймээс гэр бүлээрээ, нутаг орноороо дэмжээрэй гэж уриалж байгаа. Учир нь 30 жил нэг л хэмнэлээр эргэсэн хөгжлийн дугуй маань авлигал хээл хахуулийн шаварт суугаад эргэхээ байлаа. Энэ хэрээр орон нутгийн маань хөгжил гацаж, нутагтаа амьдарч байгаа иргэд бидний амьдрал доройтож байна. Харин энэ гацаанаас гарах арга зам бол 30 жилийн турш хийсэн сонголтоо өөрчилж, эрч хүчтэй, энэ нутагтаа төрж өссөн, амьдарч ажиллаж байгаа хүнийг сонгох нь зүйтэй. Зөв сонголт хийж, Цэвээний Батболдыг дэмжээрэй.

Монгол Улсын Гавьяат багш Гомбожав

Чин сэтгэлтэй, шударга хүнийг дэмжинэ ээ

Ойлголт буруу байвал очиж байгаа  газар нь хэцүү байх нь ойлгомжтой. Монголчууд ямааны махыг халуун  дээр нь гэдэг. Тиймээс энэ удаа манай гэр бүлийнхэн, найзууд маань  Цэвээний Батболдыг дэмжиж саналаа өгнө гэж шийдсэн. Засаг даргын орлогчоор ажиллаж байсан, аймгийн нөлөөтэй төлөөлөгчдийн нэг Цэвээний Батболд ганц дайчин ганцаардахгүйг харуулж, миний мэдэхээр гурван жилийн турш аймгийн дарга нарын хууль бус үйдлийн эсрэг тэмцсэн шударга залуу юм. Хийсэн ажил болон хичээл зүтгэл нь хувь хүн, орон нутгийн хөгжилд оруулсан хувь нэмэр, тэр хүний өөрийнх нь үзэл бодол маш ихээр таалагддаг. Тиймээс энэ удаагийн сонгуульд бие даагчийг дэмжиж Цэвээний Батболдын төлөө саналаа өгнө өө.  Та бүхэн маань ч гэсэн саналаа өгөөрэй.

Увс аймгийн уугуул, ахмад багш Янжмаа

Бие даагчийг дэмжиж байгаа учир Ц.Батболдод саналаа өгнө

Улсын их хурлын Увс аймгийн 15 дугаар тойрогт бие дааж нэр дэвшигч Батболдын төрсөн эцэг Цэвээн нь тээврийн жолоочоор 36 жил ажилласан. Аймгийн зургаан удаагийн аварга, Улсын хоёр удаагийн аварга, баазын дөрвөн удаагийн аварга, 1991 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат тээвэрчин цолоор шагнагдсан, 1986 онд Ардын их хурлын депутатаар Увс аймгаас сонгогдон ажиллаж байсан хүн юм. Баялаг түүхтэй аавын хүү, нутгийн залуугаа дэмжээрэй. Шударга ёсны эрэлд цуцахгүй явж байгаа тууштай занг нь үнэлж, шийдвэр гаргах цаг болсон гэж харж байгаа шүү, нутгийн ах нь. Тиймээс надтай ижил бодолтой манай нутгийн ард түмэн, орон нутгийн эрх баригчдын зүй бус шийдвэрийг эсэргүүцэгч, намын гишүүн гэж туйлширдаггүй Цэвээний Батболдыг дэмжээрэй хэмээн уриалж байна.

Увс аймгийн уугуул, Худалдаа аж үйлдвэрийн дарга асан Сарандаваа