Дурсамж

Сэтгүүлч С.Баяр: Удамтай тайжийн Ултай хүү

Тэр хэт шударга, шоолж хэлбэл заргач нэгэн. Тийм ч учраас аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, аймгийн МАН-ын дэд даргаар ажиллаж байхдаа засаг ноёноо “унагах”-аар хөхөө өвлийн хүйтэнд жагсаал зохион байгуулж байсан зоримог нэгэн. Намын дэд даргаар зогсохгүй Засаг даргын орлогчоор ажиллаж байсан түүнийг Засаг даргын хатуу багийн эсрэг иргэдээр хүрээлүүлэн ганцаараа шахам зогсохыг хараад баруун аймгийн тэмцэгч эрчүүдийн хатыг харж бахархаж байсан минь үнэн. Түүгээр ч зогсохгүй удам гэж тав дахь үедээ ч чангарч, зангирч байдаг юм байна даа гэсэн хүндлэл ... Цааш нь

Бидний аав Түүвэйн Цэвээн

ЗИЛ130 машины хаазлан хүүгчих дууг хамгийн сайхан гэж боддог байв. Жолооч хүний, тэр дундаа гавьяат тээвэрчин аавтай хүний хувьд ганган цэнхэр гучийг харахаар өөрийн эрхгүй эргэж харна, боломж байвал очоод шохоорхож харах зуураа тойроод алхчихна. Жоохон байхдаа заавал дугуй руу өшиглөж аавыгаа дуурайдаг байсан бол одоо бол зүгээр л сайхан очиж хардаг, хааяа нэг таарвал сэтгэл сэргээд сайхан болчихдог нь холын тээвэрт явдаг жолооч аавтай хүүхэд бүрийн араншин байх гэж боддог юм. Тиймс ч учраас ЗИЛ130 машиныг харах бүрдээ аавын маань ... Цааш нь

Г.ТҮМЭНДЭЛГЭРЖАВЫН АМЬДРАЛЫН СҮҮЛИЙН ЖИЛҮҮД

Г.Түмэндэлгэржавын амьдрал үргэлж баяр баясгалантай мөчөөр дүүрэн байсан гэвэл явцуу ба сайнтай муутай хүний хорвоод Монгол түмний ирээдүйд санаа тавигч төрийн эр нь өөрийн эрх мэдэлээ алдсан цагаан намын хулгай, цэргийн гарт өртөж байсан байна. Г.Түмэндэлгэржав 1926 онд явагдсан намын хоёрдугаар цэвэрлэгээний283 дараа Чандмань уулын аймгийн Төгс буянт уулын хошууны тамгийн газрын дэргэдэх намын 78-р үүрээс гишүүдийн бүртгэлд Чорс овгийн Түмэндэлгэржав ам бүл 5, мал адгуулан үржүүлж амьдардаг. Намын сахилга журмын чанарын талаар дунд дүнтэй шалгагдсан, бод 790, сул мал 6, ... Цааш нь

Аавгүйгээр ѳнгѳрүүлсэн 7-намрын #Бодрол 🇲🇳

Нарны илч буурч, Уулын толгойд цас унах намрын нэгэн уйтай ѳдѳр аав минь бурхны оронд дэвшээд 7- н намрыг үджээ. Аав минь Миний хүү шударга үнэн үгийг хүмүүст нүүрэн дээр нь хэлж худал хулгайгаас хол байж олон түмэнд тусыг үйлдэж аливаа хүнийг нэр алдар , албан тушаалтай байхад нь биш хүнд хэцүү цагт нь дэргэд нь байж туслаж дэмжиж явахыг захидаг байсныг эргэн санахад сайхан байна аа. Миний аавгүйгээр үдсэн 7-жилийн уналт босолт ,тэмцэл найз нѳхѳд, журмын нѳхдийн урвалт шарвалт, басамжлал ... Цааш нь