Мэдээ

Дэмжигчдийн сэтгэгдэл

Шударга, шаргуу хөдөлмөрч Цэвээний Батболдыг дэмжээрэй Шударгаар өрсөлдөж, шаргуу тэмцлээ үргэлжүүлж чадах нутгийнхаа хүүг дэмжээрэй гэж  Увс нутгийн ард түмэнд хандаж байгааг хүлээн авна уу. Анзаараад байхад өрсөлдөгчөө харлуулж, муу муухайгаар дуудах, эрээ цээрээ алдах байдал хэрээс хэтэрч магадгүй болсон энэ үед нэг чигийг барьж, нөхөрлөлдөө үнэнч байж чаддаг нутгийнхаа залууг дэмжих нь хамгийн зөв сонголт болно. 2020 оны сонгуульд зөв сонголт хийснээр бид өнөөдрийн авлигал, хээл хахуулиар сүлжилдсэн бохир улс төрд цэг тавьж чадна гэж итгэж байна. Тиймээс амиа хичээсэн байдлаа ... Цааш нь

Үнэний цагаан дээсийг алдахгүй атгаарай нутгийнхан минь

Цэвээний Батболд намайг мэдэх хүн нь мэдэх байх, мэдэхгүй хүмүүс ч цөөнгүй байгаа. Монгол улсын иргэний хувьд хаана ч явсан үнэний чиг, шугамаа алдахгүй атгахыг хичээж, нутгийн нэр барьсан том, том тэрбумтангуудын эсрэг улаан гараараа сөрж, Их хурал хэмээн өндөр босго руу зориглон алхаж байна. Учир нь сайхан нутгийн минь нэр барьж дээшээ авирагчид улам л хударгагүй болж, шударга ёсны гэрэл гэгээг бөхөөж байгаад би дуугүй сууж чадахгүй, ард иргэдтэйгээ санал нэгдэн давчдан тэмцлээ. Нутагт маань шударга бус байдал хэрээс хэтэрсэн ... Цааш нь

Эрүүл мэндийн “ЭНХИЙГ САХИУЛАГЧ” гэр бүл

Увсын Онош эмнэлгийг Увсынхан бүү хэл баруун таван аймаг, Улаанбаатарт андахгүй. Нүдний болор солих, хялар засах хагалгааг эрүүл мэндийн даатгалаар болон хамгийн хямд төлбөртэйгээр мэс заслын аргаар эмчилдэг тус эмнэлгийн үүсгэн байгуулагч, эмчилгээний төвийн дарга нь Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, аймгийн Засаг даргын орлогч асан Цэвээний Батболд юм. Увсад нүдний болор солих мэс заслын эмчилгээ хийдэг ганц том эмнэлэг тэднийх. Хувийн эмнэлэг гэхээр өндөр үнэтэй, хүмүүст хязгаарлагдмал харилцаа үүсгэж үйлчилгээ үзүүлдэг бол тэдний гэр бүлийн Онош эмнэлэгт хамгийн хямдаар ... Цааш нь

Ц.Батболд Төрийн гурван өндөрлөгт хандан Увсад бүрэн эрхт төлөөлөгч томилж өгөхийг хүслээ

Увс аймаг 83 мянган хүн амтай. Жил бүр улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрөөр хийгддэг бүтээн байгуулалтын ажлыг мэдээлэлд ойр байдал, ажил албан тушаалаа ашиглан хэдхэн хүн хуваан авч, баялаг бүтээгч, татвар төлөгчдийн боломжийг хулгайлсаар байна. Манай аймагт ажилгүйдэл их. Жижиг дунд үйлдвэрийн зээлээр бизнес эрхэлж буй хүмүүс цөөхөн. Тэгсэн атал аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгч, газар, хэлтсийн дарга нарын ихэнх нь хамаарал бүхий компани, аж ахуйн нэгжүүдээрээ дамжуулан хамаг л өндөр дүнтэй тендер худалдан авалтуудыг сорчилж авч, мөн төсвийн ... Цааш нь

“Дэлхийн эмч нарын өдөр”-ийн мэнд хүргэе.💚

🇲🇳 Монгол улсын хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсийн төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж яваа үе үеийн эмч нартаа "Дэлхийн эмч нарын өдөр"-ийн мэнд хүргэе. Дэлхий даяар аюулт Ковид-19 тархсан эдгээр хүнд өдрүүдэд эрүүл мэндийн манаанд зогсож буй эмч нартаа гүн талархал илэрхийлэе. Та бүхнийхээ цаашдынх нь ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Цааш нь

Онош эмнэлгийнхээ эмч эмнэлгийн ажилчид болон хэвтэн эмчлүүлэгчидтэй уулзлаа.

Онош эмнэлгийнхээ эмч эмнэлгийн ажилчид болон хэвтэн эмчлүүлэгчидтэй уулзлаа. Нийгмийн хариуцлагын хүрээнд #COVID -19 дэгдэлт хэлбэрээр гарах тохиолдолд Онош эмнэлэгтээ 90-100 орыг байршуулж эмнэлгээ бүрэн ашиглуулах боломжтой байна. (more…) Цааш нь

Өнөөдөр Монгол Улс тунхагласны баярын өдөр

🇲🇳🇲🇳🇲🇳 Өнөөдөр Монгол Улс тунхагласны баярын өдөр. Эдүгээгээс 95 жилийн өмнө Монгол Улс анхдугаар үндсэн хуулиа баталж эрх чөлөөгөө дархалж байжээ. Увс нутгийнхаа хөдөлмөрч бүтээлч, ажилч хичээнгүй ард иргэд та бүхэндээ Бүгд Найрамдах Монгол Ард Улс тунхагласны 95 жилийн ойн баярын мэндийг хүргэе! Цааш нь

МАНамаас гарах болсон үндэслэлийг доор дэлгэрэнгүй байдлаар сийрүүлэв.

1.Манай нам 2016 онд сонгуулийн үр дүнгээр олонх болж орон нутгийг удирдаж эхлэхдээ багаараа аймаг орон нутгийн хөгжил цэцэглэлтийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, иргэдээ ажилтай орлоготой болгох эрхэм зорилго тавьсан ч үүндээ хүрч чадсангүй. Аймгийн хэмжээнд өнөөдөр ажилгүйдэл, ядуурал жилээс жилд нэмэгдэж байна. Манай аймгийн удирдлагууд ажил хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүсийг халамжийн бодлого руу хөтөлж, ядуу байлгаж, түүгээр нь дамжуулж сонгуулийн санал авах башир арга хэрэглэх боллоо гэж харж байна. Үүнтэй хэрхэвч эвлэрэхгүй. Төрөлх орон нутагтаа хэний ч аавын хүү, ээжийн ... Цааш нь

Dong-Hae Kim эмч Увс аймгийн Онош эмнэлэгт ажиллав.

Увс аймгийн Онош эмнэлэгт маань ажиллаж нүдний болор суулгах хагалгааг үнэ тѳлбѳргүй хийж олон хүнд харах мэлмий хайрлаад явсан  Африкийн Мавритани улсын нийслэл Ноукчот хотод Америк, Солонгос, Этиоп, болон Орон нутгийн эмч нартай үзлэг хийж байна. Тэд хамтдаа Сахарын цөлийг гэрэл гэгээтэй болгохоор ажиллаж байна.   Цааш нь

Увс аймгийн ҮЭ-ийн холбооноос зохион байгуулж буй цуглаанд оролцож санал бодлоо солилцлоо.

Иргэд НД-ын шимтгэлийн нэмэгдэл хүндээр тусаж буй талаар болон Цахилгаан эрчим хүч , Бензин шатахуун ,тѳсѳл хѳтѳлбѳр тендер,тѳрийн захиргааны болон тѳрийн үйлчигээний байгууллагын удирдах албан тушаалтаны хүнд суртал нэмэгдсэн талаар ихээр ярьж байна. Статистик мэдээгээр Увс аймагт Тѳр,хувийн хэвшилд ажиллаж НД-ын шимтгэл тѳлж буй 32700 хѳдѳлмѳрийн хүн байна . Цааш нь
Next Page »