Мэдээ

Сэрцгээ Залуусаа Сэрцгээ

Увс аймгийн МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны 1000 - залуучуудын чуулганд оролцож буй залуучуудад хүргэх уриалгаӨнөөдөр Увс аймагт 5 олигарх гэр бүл(102 Тэрбумын тендер) улсын төсвийн болон орон нутгийн тѳсвийг хуваан эзэмшиж байна. Увс нуурын эрэг дээр очиж нэг удаа хоол идэж, хог цэвэрлэж, бусдын сонгуулийн шоу болох биш, төрд шургалсан луйварчдыг шахан зайлуулах МАН -ыг шинэчлэхийг уриалж байна аа. Та бүхний үнэт зүйл тань эрх чөлөө байх ёстой. Залуучууд та бүхэн хэн нэгэн олигархийн урдаа барьдаг бамбай болох ... Цааш нь

Ц.Батболд: Эрх мэдэлтнүүд Увс аймагт төсөвлөгдөж буй мөнгийг үрэн таран хийж байна

Увс аймагт үүссэн нөхцөл байдал болон "Увсын хөгжлийн төлөө хамтдаа" иргэдээ сонсох цуглааны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Батболд "Увс аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд хэл аманд орон, чичлүүлэн байж хамгийн их төсвийг жилийн жилд авч ирсэн. 2018 онд 40 орчим тэрбум, 2019 онд 51 тэрбум төгрөгийг Улсын төсөвт суулгасан байна. Гэтэл 2018 онд 40 тэрбумын 18 тэрбум нь зарцуулагдсан. Үлдсэн 34 тэрбум төгрөг нь хаачив.  Аймгийн хэмжээнд 2017 онд хорт хавдрын өвчлөл 72 гарч, 2018 оны эхний есөн сарын байдлаар 126 болж өссөн ... Цааш нь

Ц.Батболд: Засаг даргын хийж буй хууль бус үйл ажиллагаанаас Увс аймаг эзэнгүй боллоо

"Засаг даргын хийж буй хууль бус үйл ажиллагаанаас болж аймаг, орон нутаг эзэнгүй боллоо. Аймгийн намын мөрийн хөтөлбөрт тусгасан ажил үүргээ, ажил болгож эхлүүлээгүй. Төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээ хаалттай, дутуу, дулимаг, цөөхөн хүмүүсийн эрх ашигт үйлчилдэг болсон. Мөн ах, дүү, найз нөхөд, тойрон хүрээлэгчдийн томилгоо хэрээс хэтэрч, ажлаа хийж байгаа эгэл жирийн төрийн албан хаагчдыг дарамтлах, шахалт үзүүлэх байдал илт нэмэгдээд байна. Засаг дарга Д.Батсайхан нь Эрүүгийн хуулийн 262 дугаар зүйл анги буюу өршөөлд хамрагдахгүй зүйл ангиар шүүхээс шийтгэгдэж байсан. Тэрбээр Увсын иргэдийн төлөөлөгчдийн ... Цааш нь

Жаврыг ч тоохгүй жагсаалд ирсэн иргэд шударга ёсыг шаардаж нэгдсэн.

2017 оны 11 дүгээр сарын 7-ны нэлийсэн цастай хүйтэн өвлөөр Увсын ард түмэн Засаг даргаа огцруулахыг шаардаж төр нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын талбайд жагсаал хийж байв. Засаг дарга Батсайханыг огцрохыг шаардсан цуглаан бол шударга ёсыг шаардсан жирийн иргэдийн, Увсын ард түмний хүслээс бий болсон. Энэ утгаараа Увсын ард түмэн намайг энэ ажлыг манлайлан зохион байгуулахыг үүрэг болгосон. Тиймээс би Увсын ард түмэн ямар шалтгаанаар юуны учир, яагаад Засаг даргаа огцрохыг шаардаж байгаа талаар сэтгүүлчид та бүхэнд тодорхой ярьж өгье хэмээсээр Улаанбаатар хотод ... Цааш нь

Увс /МОНЦАМЭ/ Цэвээний Батболд энэ сарын 7-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө.

Увс аймгийн Засаг даргын орлогч Цэвээний Батболд энэ сарын 7-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа “Өнөөдөр засаг дарга Батсайханы захирамжаар ажлаасаа чөлөөлөгдлөө. Энэ хугацаанд шударга үнэний төлөө хамтран ажилласан ЗДТГ-ын мэргэшсэн мэргэжилтнүүд болон нийт ажилчиддаа баярлалаа” хэмээн бичжээ. Ц.Батболд нь Засаг даргын орлогчоор нэг жилийн хугацаанд ажилласан байна. Эх сурвалж: Монцамэ Цааш нь
« Previous Page