Хандив өгөх

  • Сонгуулийн хуулийн 54 дүгээр зүйл. Мөнгөн хандив
  • 54.1. Мөнгөн хандив нь иргэний хувьд таван сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд хорин сая төгрөг хүртэл байна.
  • 54.2. Иргэн, хуулийн этгээдээс нам, эвсэлд, эсхүл нэр дэвшигчид зардлын данс нээсэн өдрөөс хойш сонгуулийн үйл ажиллагаанд зориулан энэ хуулийн 54.1-т заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр хандив өгч болно.
  • 54.3.Эвсэлд нэгдсэн намд сонгуульд зориулж хандив өгсөн бол тухайн намын нэгдэн орсон эвсэлд давхардуулан хандив өгөхийг хориглоно.
  • 54.4.Хандив өгч байгаа иргэн, хуулийн этгээд нь нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаан шилжүүлнэ.
  • 54.5. Буцах хаяг нь тодорхойгүй хандивыг холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын орлогод буюу төрийн санд шилжүүлнэ.
  • 54.6. Хуулийн этгээд мөнгөн хандив өгсөн бол уг хандивыг санхүү, татварын тайландаа тусгана.
  • 54.7. Бэлэн мөнгөөр хандив өгөх, авахыг хориглоно.